Үндсэн агуулга руу
Go.NEXT
Бүтээгдэхүүн
Демо хүсэх

Сургалт, мэдлэг › Вебинар

Шууд сургалтаа хөтчөөс, нэмэлт програмгүй явуулна

Та вебинараа товлож, суралцагчдаа урина. Асуулт хариулт, санал хураалт, ирцийн бүртгэл нэг өрөөнд.

Шууд сургалтын жагсаалт

Хэнийг урихаа сонгоно

Бүх ажилтан, уригдсан хүмүүс эсвэл сургалтын суралцагчдыг сонгоно.

Нэгдэхээс өмнө шалгана

Камер, микрофон, сүлжээгээ шалгаад хүлээх өрөөнд орно.

Дэлгэцээ хуваалцана

Илтгэгч дэлгэцээ хуваалцаж, хөтлөгч хүссэн үедээ зогсооно.

Асуулт, санал хураалт

Суралцагч нэрээ нууж асууна. Хөтлөгч санал хураалт явуулна.

Ирц өөрөө бүртгэгдэнэ

Оролцсон хугацаагаар ирсэн, хоцорсон, ирээгүйг тооцно.

Систем сануулна

Эхлэхээс 1 цаг, 10 минутын өмнө оролцогчдод сануулна.

Хөтлөгч

Хөтлөгч өрөөг бүрэн удирдана

Оролцогчийг илтгэгч болгож, микрофоныг нь хааж, шаардлагатай бол өрөөнөөс гаргана.

  • Гар өргөсөн хүнийг илтгэгч болгоно
  • Хөтлөгчийн эрхээ өөр хүнд шилжүүлнэ
  • Хичээлийн хугацааг шууд сунгана
Вебинарын өрөө: оролцогчийн жагсаалт, «Илтгэгч болгох», «Микрофон унтраах», «Зохион байгуулагч болгох», «Өрөөнөөс гаргах» цэс

Тайлан

Хэн хэр удаан оролцсоныг тоогоор харна

Вебинар бүрийн ирцийн тайланг Excel рүү татна. Хугацааны нэгтгэсэн тайлан ч гаргана.

  • Ирцийн босго хувь, хоцролтын минутыг тохируулна
  • Хоёр төхөөрөмжөөр орсон хүнийг нэг хүн гэж тооцно
  • Хяналтын самбарт вебинарын үзүүлэлт нэмнэ
Вебинарын ирцийн тайлан: ирсэн, ирээгүй, ирцийн хувь, оролцогч бүрийн хугацаа

Товлохоос тайлан хүртэл

  1. Товлох

    Огноо, хөтлөгч, үзэгчдээ сонгоно.

  2. Урих

    Уригдсан хүн мэдэгдэл, сануулга авна.

  3. Явуулах

    Илтгэл, асуулт, санал хураалт нэг өрөөнд.

  4. Тайлан

    Ирц өөрөө бүртгэгдэж, Excel рүү гарна.

Go.NEXT платформ дээр

Бүх модульд нэг суурь

Эдгээр боломж танай сонгосон модуль бүрт ажиллана.

AI туслах

Асуултад таны эрхийн хүрээнд хариулна. Тохиргоогоор асаана.

Дэлгэрэнгүй
Ажлын урсгалын засварлагч: ноорог, батлах, илгээсэн, төлөгдсөн төлөв

Ажлын урсгал

Батлах шат, батлагчийг өөрөө тохируулна.

Дэлгэрэнгүй
Хяналтын самбарын үзүүлэлтүүд

Хяналтын самбар

Үзүүлэлтээ нэг дэлгэцэд цуглуулна.

Дэлгэрэнгүй
Мэдэгдлийн жагсаалт

Мэдэгдэл

Систем дотор болон имэйлээр цагт нь мэдэгдэнэ.

Дэлгэрэнгүй

Файл

Word, Excel-ийг хөтөч дотор засна.

Дэлгэрэнгүй
Үүрэг, эрхийн матриц

Эрх, хандалт

Хэн юуг харахыг эрхээр тогтооно.

Дэлгэрэнгүй

Түгээмэл асуулт

Өөр асуулт байвал бидэнтэй холбогдоорой.

Суралцагч програм суулгах шаардлагатай юу?

Үгүй. Суралцагч хөтчөөсөө шууд нэгдэнэ.

Хэн нэгдэж чадах вэ?

Системд бүртгэлтэй хүн л нэгдэнэ. Бүх ажилтан, уригдсан хүмүүс эсвэл суралцагчдын алийг оролцуулахаа та сонгоно.

Сургалтын хичээлтэй холбож болох уу?

Болно. «Шууд сургалт» төрлийн хичээл ирцээ сургалтын бүртгэлд бичиж, ирсэн хүний хичээлийг дуусгана.

Бичлэг хийж болох уу?

Бичлэгийг тохиргоогоор асаана.

Вебинараа Go.NEXT дээр явуулъя

Демо үзүүлж, танай сургалтын хуваарийг хамт төлөвлөнө.