Go.NEXT платформ
Модуль бүрийн ард нэг найдвартай суурь
Эрх, ажлын урсгал, мэдэгдэл, файл бүх модульд нэг ижил ажиллана. AI туслахыг тохиргоогоор асаана.
Нэг бүртгэл, нэг эрх
Ажилтан бүх модульд нэг бүртгэл, нэг эрхээр ажиллана.
Код бичихгүй тохируулна
Батлах шат, мэдэгдлийг админ (систем хариуцсан ажилтан) өөрөө тохируулна.
Монгол, англи хэлтэй
Хэрэглэгч бүр системийн хэлээ өөрөө сонгоно.
Нэг мэдээллийн сан
Модулиуд мэдээллээ хооронд дамжуулж, та давхар шивэхгүй.
Ажлын урсгал
Батлах шатаа өөрөө зурж тохируулна
Төлөв, шилжилт, батлагчийг зураглалын засварлагчаар код бичихгүй тохируулна.
- Батлагч эзгүй үед эрхээ хугацаатайгаар шилжүүлнэ
- Батлалт удвал батлагч болон дээд шатанд сануулна
- Шийдвэр гаргахаас өмнө үр дагаврыг нь урьдчилан харна
AI туслах
Асуултаа энгийн үгээр бичээд хариугаа авна
AI туслах таны эрхийн хүрээнд системээс мэдээлэл хайж, ажлыг тань хөнгөвчилнө. Тохиргоогоор асаана.
Батлалт хэрхэн явдаг вэ?
Гэрээ, нэхэмжлэх, журнал, ирсэн бичиг, сургалтыг нэг ижил урсгалаар батална.
Хүсэлт
Ажилтан бүртгэлээ батлуулахаар илгээнэ.
Батлах
Батлагч бүх модулийн хүсэлтийг нэг жагсаалтаас шийднэ.
Мэдэгдэх
Шийдвэрийг хүсэлт гаргагчид систем шууд мэдэгдэнэ.
Түүх
Шийдвэр бүр хэн, хэзээ гэдэгтэйгээ түүхэнд үлдэнэ.
Хяналтын самбар
Хэрэгтэй үзүүлэлтээ нэг дэлгэцэд цуглуулна
Ажилтан бүр самбараа үзүүлэлт, график, жагсаалтаар өөрөө бүрдүүлнэ.
- Үзүүлэлтийн хавтанг чирж байрлуулна
- Модуль бүрийн үзүүлэлтийг нэг самбарт нэгтгэнэ
- Ctrl+K хайлтаар хүссэн бүртгэлээ шууд олно
Мэдэгдэл
Чухал зүйлийг цагт нь мэдэгдэнэ
Систем дотор шууд, имэйлээр мэдэгдэнэ. Хэрэглэгч ямар мэдэгдэл авахаа өөрөө сонгоно.
- Байгууллагын өөрийн имэйл хаягаас илгээж болно
- Хугацаа дөхсөн ажлыг систем сануулна
- SMS, гар утасны мэдэгдлийг тохиргоогоор асаана
Файл
Word, Excel файлаа хөтөч дотор засна
Файлыг аль ч бүртгэлд хавсаргаж, OnlyOffice засварлагчаар шууд засна.
- Файл бүрийн хувилбарыг хадгалж, сэргээнэ
- Байршуулсан файлыг вирусээс шалгана
- Хэн нээж, татсаныг бүртгэнэ
Эрх, хандалт
Хэн юуг харж, засахыг нарийн тогтооно
Үүрэг бүрийн эрхийг матрицаас тохируулна.
- Админ өөрт байхгүй эрхийг бусдад олгож чадахгүй
- Гол бүртгэлүүдийн өөрчлөлтийн түүхийг харна
- Байгууллагын нэг бүртгэлээр нэвтэрнэ (SSO)
Аюулгүй байдал
Байгууллагын өгөгдлийг хамгаалах үндсэн арга хэмжээ.
Өгөгдөл тусдаа
Байгууллага бүрийн өгөгдлийг мэдээллийн сангийн түвшинд тусгаарлана.
Нууц үгийн хамгаалалт
Нууц үгийг Argon2id аргаар хувиргаж хадгална.
Нууц мэдээллийг шифрлэнэ
Холболтын түлхүүр зэрэг нууц талбарыг шифрлэж хадгална.
Хүсэлтийн хязгаар
Хэт олон хүсэлтийг хэрэглэгч, байгууллагаар хязгаарлана. Нэвтрэх оролдлогыг IP хаягаар хязгаарлана.
Дотоод үнэлгээ
Системийг вэбийн аюулгүй байдлын OWASP ASVS стандартын 2-р түвшнээр дотооддоо үнэлсэн.
Өөрийн эсвэл үүлэн сервер
Танай серверт эсвэл манай үүлэн серверт суулгана.
Түгээмэл асуулт
Өөр асуулт байвал бидэнтэй холбогдоорой.
AI туслах өгөгдлийг маань гадны AI үйлчилгээ рүү илгээх үү?
Үгүй. Үндсэн загвар Гөү смартын өөрийн серверт ажиллана. Гадны загвар ашиглах эсэхийг та өөрөө шийднэ.
AI туслах миний эрхээс давж чадах уу?
Үгүй. Туслах таны эрхээр л системд ханддаг. Өөрчлөлт бүрийн өмнө таны зөвшөөрлийг асууна.
Модулиудыг тусад нь авч болох уу?
Болно. Хэрэгтэй модулиа л асаана. Модулийг танай хүсэлтээр бид асааж өгнө.
Ажлын урсгалыг өөрсдөө өөрчилж болох уу?
Болно. Төлөв, батлагч, мэдэгдлийг танай админ өөрөө засна. Шинэ хувилбарыг нийтлэхээс өмнө туршина.
Өөрийн серверт суулгаж болох уу?
Болно. Танай серверт эсвэл манай үүлэн серверт суулгана.