Үндсэн агуулга руу
Go.NEXT
Бүтээгдэхүүн
Демо хүсэх

Байгууллага › Гүйцэтгэлийн удирдлага

Албан хаагчийн гүйцэтгэлийн мөчлөг журмынхаа дагуу нэг системд

Та төрийн албан хаагчийн төлөвлөгөө, тайлан, үнэлгээг Засгийн газрын 2020 оны 218-р тогтоолын дагуу хөтөлнө. Нийт оноо, үнэлгээг систем журмын томьёогоор тооцно.

Жилийн мөчлөг

Хүний нөөц мөчлөгийг нээхэд албан хаагч бүр үнэлэгчийнхээ хамт бүртгэгдэнэ.

Төлөвлөгөө

Албан хаагч зорилт, арга хэмжээ, шалгуураа бичиж нэгжийн даргаар батлуулна.

Хагас жил, жилийн тайлан

Биелэлтээ тайлагнаж, нотлох баримтаа хавсаргана. Хоцорсон тайланг систем тэмдэглэнэ.

Зуун онооны үнэлгээ

Гүйцэтгэл 70, мэдлэг чадвар 15, хандлага 15 оноо. Үнэлгээ A, B, C, D, F.

Нууц хамт олны үнэлгээ

Хамт олны үнэлгээ үнэлэгчийн нэргүй хадгалагдана.

Хугацааны сануулга

Журмын хугацаа ойртох, хэтрэхэд систем тухайн хүнд нь сануулна.

Үнэлгээ

Систем санал болгоно, нэгжийн дарга шийднэ

Үнэлгээний хуудас тайлангаас бүрдэж, түвшин, хугацааны саналыг систем гаргана. Нэгжийн дарга саналаас өөрөөр шийдвэл шалтгаанаа бичнэ.

  • Нийт оноо, үнэлгээг журмын томьёогоор тооцно
  • Үнэлгээний баг хуудсыг баталгаажуулна, эсвэл нотолгоо шаардана
  • Албан хаагч үнэлгээтэй танилцаж, санал зөрвөл шалтгаанаа бичнэ

Нууцлал

Хамт олны үнэлгээ нууц хэвээр үлдэнэ

Хамт олны үнэлгээ үнэлэгчийн нэргүй хадгалагдана. Бүх үнэлэгч үнэлж дуустал дундаж оноо хэнд ч харагдахгүй.

  • Үнэлэгчийн доод тоог байгууллага өөрөө тохируулна
  • Үнэлэгч хүрэлцэхгүй бол нэгжийн даргын үнэлгээгээр орлуулна
  • Иргэд, үйлчлүүлэгчийн үнэлгээг нэгжийн дарга гараар оруулна

Баримт

Хэвлэсэн баримт бүрийг QR кодоор шалгана

Төлөвлөгөө, тайлан, үнэлгээг журмын хавсралтын маягтаар PDF болгоно. Үйлдэл бүр нэр, албан тушаал, огноотойгоор бүртгэгдэнэ.

  • QR кодыг уншуулж баримт хүчинтэй эсэхийг шалгана
  • Гарын үсэг зурсан цаасны сканыг хавсаргана
  • Эцсийн үнэлгээ албан хаагчийн хувийн хэрэгт хадгалагдана

Байгууллагын түвшин

Стратегиас албан хаагчийн ажил хүртэл уялдана

Стратеги, байгууллага, нэгжийн төлөвлөгөөг 216, 217-р тогтоолын дагуу хөтөлнө. Нэгжийн биелэлт нэгжийн даргын үнэлгээнд автоматаар орно.

  • Байгууллага, нэгжийн биелэлтийг журмын томьёогоор тооцно
  • Дуусаагүй ажлыг дараа жилийн төлөвлөгөөнд холбоостой шилжүүлнэ
  • Байгууллага, стратеги төлөвлөгөөг тохиргоогоор асаана

Нэг жилийн мөчлөг

Огноо нь журмын анхны утга. Байгууллага өөрийн огноог тохируулна.

  1. Төлөвлөх

    1-р сарын 10-ны дотор төлөвлөгөөгөө батлуулна.

  2. Ярилцах

    Нэгжийн дарга 1, 3-р улиралд явцын ярилцлага хийнэ.

  3. Тайлагнах

    6, 12-р сарын 15-ны дотор тайлангаа илгээнэ.

  4. Үнэлэх

    Нэгжийн дарга үнэлж, үнэлгээний баг баталгаажуулна.

Нэгтгэл, хяналт

Удирдлага бүх байгууллагаа нэг дор харна

Нэгтгэл

Үнэлгээний тархалт, дундаж оноо, хоцорсон ажлыг нэгжээр харна. Excel, PDF-ээр гаргана.

Миний баг

Нэгжийн дарга багийнхаа төлөвлөгөө, тайлан, үнэлгээний явцыг нэг дэлгэцээс харна.

Цөөн хүнтэй нэгж

Цөөн хүнтэй нэгжийн дундаж, үнэлгээг нэгтгэлд нууж, хувь хүнийг илчлэхгүй.

Авах арга хэмжээ

Үнэлгээний баг дараалсан үнэлгээний түүхийг харж журмын арга хэмжээг санал болгоно.

Сургалтын зөвлөмж

Ур чадварын сул талаас сургалтын хэрэгцээг тодорхойлж зөвлөмж гаргана.

Хурлын даалгавар

Хүлээн авсан хурлын даалгавар тайлангийн нэмэлт ажилд санал болж очно. Тохиргоогоор асаана.

Дэлгэрэнгүй

Go.NEXT платформ дээр

Бүх модульд нэг суурь

Эдгээр боломж танай сонгосон модуль бүрт ажиллана.

AI туслах

Асуултад таны эрхийн хүрээнд хариулна. Тохиргоогоор асаана.

Дэлгэрэнгүй
Ажлын урсгалын засварлагч: ноорог, батлах, илгээсэн, төлөгдсөн төлөв

Ажлын урсгал

Батлах шат, батлагчийг өөрөө тохируулна.

Дэлгэрэнгүй
Хяналтын самбарын үзүүлэлтүүд

Хяналтын самбар

Үзүүлэлтээ нэг дэлгэцэд цуглуулна.

Дэлгэрэнгүй
Мэдэгдлийн жагсаалт

Мэдэгдэл

Систем дотор болон имэйлээр цагт нь мэдэгдэнэ.

Дэлгэрэнгүй

Файл

Word, Excel-ийг хөтөч дотор засна.

Дэлгэрэнгүй
Үүрэг, эрхийн матриц

Эрх, хандалт

Хэн юуг харахыг эрхээр тогтооно.

Дэлгэрэнгүй

Түгээмэл асуулт

Өөр асуулт байвал бидэнтэй холбогдоорой.

Аль журмын дагуу хийгдсэн бэ?

Засгийн газрын 2020 оны 216, 217, 218-р тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100-р тушаалын 1-10-р хавсралтын дагуу.

Хувийн компанид тохирох уу?

Энэ модуль төрийн албаны журмаар бүтсэн. Хувийн компанид одоогоор тусгайлан тохируулаагүй.

Журмын хугацааг өөрчилж болох уу?

Болно. Байгууллага журмаас өөр огноогоо тохируулна. Амралтын өдөрт таарвал ажлын өдөр рүү шилжүүлэх сонголттой.

Хамт олны үнэлгээг хэн харах вэ?

Үнэлэгчийн нэр хаана ч хадгалагдахгүй. Үнэлгээний хуудсанд зөвхөн нэгтгэсэн оноо орно.

Гүйцэтгэлийн мөчлөгөө журмын дагуу цахимжуулъя

Демо үзүүлж, танай байгууллагын бүтэц, хугацаагаар мөчлөгийг хамт тохируулна.