Санхүү, борлуулалт › eBarimt, QPay
Төлбөр авмагц баримт нь өөрөө гарна
Та QPay-ээр төлбөр авна. Нэхэмжлэх бүрэн төлөгдмөгц eBarimt-ын баримт автоматаар гарна.
Автомат баримт
Бүрэн төлөгдсөн нэхэмжлэхэд баримт өөрөө гарна.
Байгууллагын баримт
Төлөгч регистрээр байгууллагаа хайж сонгоно.
Бүтээгдэхүүн бүрийн код
Баримтын мөр бүтээгдэхүүний татварын кодыг авна.
Баримтын төлөв
Нэхэмжлэх дээр баримт гарсан, буцаагдсан, алдаатайг харна.
Өдөр бүр илгээнэ
Өдрийн баримтын мэдээг eBarimt-ын системд 23:50-д илгээнэ.
QPay
QR код, банкны аппын холбоосоор төлж, төлбөр өөрөө бүртгэгдэнэ.
eBarimt
Баримтын QR, сугалааны дугаар нэхэмжлэх дээр
Баримтын цонх QR код, баримтын дугаар (ДДТД), сугалааны дугаарыг харуулж, алдаатай баримтыг дахин илгээнэ.
- Баримт гараагүй нэхэмжлэхийг төлөвөөр нь ялгана
- НӨАТ-аас чөлөөлөгдөх барааны баримтыг тохиргоогоор асаана
- Харилцагч баримтаа «Миний нэхэмжлэх» хуудаснаас харна
QPay
Харилцагч QR кодоор шууд төлнө
Та үлдэгдэлтэй нэхэмжлэхээс QPay-ийн QR кодыг үүсгэнэ. Харилцагч банкны аппаараа уншуулж төлнө.
- Төлбөр орсныг систем QPay-ээс дахин шалгаж бүртгэнэ
- Төлбөрийн хуудсыг QR-гүйгээр нээж төлнө
- Төлөгдсөн эсэхийг нэхэмжлэх дээрээс шууд харна
Банкны холболт
Банкны данстайгаа холбогдоно
Байгууллагын дансны үлдэгдэл, хуулгыг системээс харж, шилжүүлэг илгээнэ. Тохиргоогоор асаана.
- Төлбөр авах цэгийн гэрээт харилцагчийн данснаас хураамжийг татна
- Татаж чадаагүй төлбөрийг систем дахин оролдоно
- Харилцагч өөрийн дансны мэдээллийг системээс харна
Go.NEXT платформ дээр
Бүх модульд нэг суурь
Эдгээр боломж танай сонгосон модуль бүрт ажиллана.
Түгээмэл асуулт
Өөр асуулт байвал бидэнтэй холбогдоорой.
eBarimt-ын тохиргоо юу шаардах вэ?
Танай байгууллагын eBarimt-ын баримт бичих програмын (PosAPI) тохиргоо шаардлагатай. Тохируулсны дараа баримт автоматаар гарна.
Баримт гараагүй бол хэрхэн мэдэх вэ?
Нэхэмжлэх дээрх баримтын төлөв улаан болж, дахин илгээх товч гарна.
Ямар төлбөрийн суваг дэмжих вэ?
Онлайн төлбөрийг QPay-ээр авна. Бэлэн мөнгө, шилжүүлгийг та системд бүртгэнэ.
Төлбөр, баримтаа автоматжуулъя
Демо үзүүлж, танай eBarimt, QPay-ийн тохиргоог хамт шалгана.