Үндсэн агуулга руу
Go.NEXT
Бүтээгдэхүүн
Демо хүсэх

Сургалт, мэдлэг › Шинэ ажилтан (Buddy)

Шинэ ажилтныг эхний өдрөөс нь дэмжинэ

Та шинэ ажилтан бүрт туслагч (Buddy) томилж, туршилтын хугацааны алхмуудыг төлөвлөнө. Хүний нөөц бүх явцыг нэг самбараас харна.

Шинэ ажилтны дасан зохицох самбар

Үе шаттай жагсаалт

Бэлтгэл, эхний өдөр, 7, 30, 60-90 хоногийн алхмыг төлөвлөнө.

Туслагчийн бүртгэл

Туслагчдыг хугацаатайгаар бүртгэж, Excel-ээс оруулна.

Туслагчаа үнэлнэ

Шинэ ажилтан туслагчаа 1-5 оноогоор нэг удаа үнэлнэ.

Хүний нөөцийн дуудлага

Хүний нөөцийн ажилтан шинэ ажилтантай холбогдсон эсэхийг бүртгэнэ.

Сургалттай холбогдоно

Сургалт дуусгамагц холбогдох алхам өөрөө тэмдэглэгдэнэ.

Тайлан

Нэгж, үе шат, алхмаар тайлан гаргаж Excel рүү татна.

Шинэ ажилтан

Шинэ ажилтан юу хийхээ өөрөө харна

Шинэ ажилтан өөрийн хуудсанд явцаа хараад хийсэн алхмаа тэмдэглэнэ.

  • Алхам бүр хариуцагч, хугацаатай
  • Туслагч өөрийн хуудсанд хариуцсан хүмүүсээ харна
  • Мэндчилгээ, соёл, түгээмэл асуултын хэсгийг тохиргоогоор асаана
Шинэ ажилтны хуудас: явцын хувь, туршилтын хугацаа, дараагийн ажлууд

Хүний нөөц

Туршилтын хугацааны явцыг тоогоор харна

Самбар туршилтын хугацаанд байгаа, үндсэн болсон, гарсан ажилтны тоог харуулна.

  • Ажилтан хамгийн их солигддог нэгжийг ялгана
  • Шилдэг туслагчдыг тоо, үнэлгээгээр жагсаана
  • Туршилтын хугацаа дууссанаас 14 хоногийн дараа хэрэг өөрөө хаагдана
«Хаана саатаж байна»: үе шат бүрийн гүйцэтгэлийн хувь

Дасан зохицох дөрвөн алхам

  1. Хүлээн авах

    Шинэ ажилтны хэргийг загвараас үүсгэнэ.

  2. Томилох

    Туслагч томилж, хүлээлгэн өгөх баримтаа хавсаргана.

  3. Дагалдах

    Алхам бүрийг хугацаанд нь тэмдэглэнэ.

  4. Үнэлэх

    Шинэ ажилтан туслагчаа үнэлнэ.

Go.NEXT платформ дээр

Бүх модульд нэг суурь

Эдгээр боломж танай сонгосон модуль бүрт ажиллана.

AI туслах

Асуултад таны эрхийн хүрээнд хариулна. Тохиргоогоор асаана.

Дэлгэрэнгүй
Ажлын урсгалын засварлагч: ноорог, батлах, илгээсэн, төлөгдсөн төлөв

Ажлын урсгал

Батлах шат, батлагчийг өөрөө тохируулна.

Дэлгэрэнгүй
Хяналтын самбарын үзүүлэлтүүд

Хяналтын самбар

Үзүүлэлтээ нэг дэлгэцэд цуглуулна.

Дэлгэрэнгүй
Мэдэгдлийн жагсаалт

Мэдэгдэл

Систем дотор болон имэйлээр цагт нь мэдэгдэнэ.

Дэлгэрэнгүй

Файл

Word, Excel-ийг хөтөч дотор засна.

Дэлгэрэнгүй
Үүрэг, эрхийн матриц

Эрх, хандалт

Хэн юуг харахыг эрхээр тогтооно.

Дэлгэрэнгүй

Түгээмэл асуулт

Өөр асуулт байвал бидэнтэй холбогдоорой.

Загвараа өөрчилбөл явж буй ажилтанд нөлөөлөх үү?

Үгүй. Ажилтан бүр эхлэх үеийнхээ загварын хуулбараар явна.

Туслагчийг автоматаар томилох уу?

Тохиргоогоор асаана. Нэгжид идэвхтэй ганц туслагч байвал систем түүнийг томилно.

Сургалтын системтэй холбогдох уу?

Тийм. Алхмыг сургалттай холбовол сургалт дуусахад алхам өөрөө тэмдэглэгдэнэ.

Шинэ ажилтны хөтөлбөрөө цахимжуулъя

Демо үзүүлж, танай дасан зохицох алхмуудыг хамт зураглана.