Үндсэн агуулга руу
Go.NEXT
Бүтээгдэхүүн
Демо хүсэх

Санхүү, борлуулалт

Захиалгаас журнал хүртэл мөнгөний урсгал нэг системд

Та харилцагчаа бүртгэж, нэхэмжилж, төлбөрөө QPay-ээр авч, бүртгэлээ автоматаар хөтөлнө.

Нэхэмжлэхийн жагсаалт, нэхэмжлэхийн хураангуй

Нэг удаа шивнэ

Захиалгаас нэхэмжлэх, төлбөрөөс журнал өөрөө үүснэ.

Бүртгэл үргэлж тэнцэнэ

Гүйлгээ бүрийн дебит, кредитийг систем тэнцүүлж шалгана.

Монгол төлбөр, татвар

QPay-ээр төлбөр авч, eBarimt-ын баримт гаргана.

Хаасан үеийг хамгаална

Хаасан тайлант үед гүйлгээ бичихгүй.

Харилцагч, гэрээ

Харилцагч бүрийн түүх нэг картад

Хувь хүн, байгууллагын нэхэмжлэх, гэрээ, харилцааг нэг дороос харна.

  • Утас, уулзалт, даалгаврыг харилцагчийн түүхэнд бүртгэнэ
  • Хэлцлийг шатаар нь самбар дээр чирж хянана
  • Гэрээний үе шат, хугацааг хөтөлнө
Дэлгэрэнгүй
Харилцагчийн карт

Бүтээгдэхүүн, захиалга

Захиалгаа нэхэмжлэх болгоход дахин шивэхгүй

Бүтээгдэхүүний бүртгэлээс захиалга үүсгэж, нэхэмжлэх рүү шилжүүлнэ.

  • Бүтээгдэхүүнийг төрөл, ангиллаар цэгцэлнэ
  • Захиалгаас нэхэмжлэхийг шууд үүсгэнэ
  • Давтагдах нэхэмжлэхийг хуваарийн дагуу автоматаар үүсгэнэ
Дэлгэрэнгүй
Захиалгын жагсаалт: ноорог, баталсан, цуцалсан

Захиалгаас журнал хүртэл

Мэдээлэл нэг алхмаас нөгөөд өөрөө дамжина.

  1. Захиалга

    Харилцагчийн захиалгыг бүртгэнэ.

  2. Нэхэмжлэх

    Захиалгаас нэхэмжлэх үүсч, дугаараа өөрөө авна.

  3. Төлбөр

    Харилцагч QR кодоор QPay-ээр төлнө, эсвэл та төлбөрийг бүртгэнэ.

  4. Баримт

    Бүрэн төлөгдсөн нэхэмжлэхэд eBarimt-ын баримт автоматаар гарна.

  5. Журнал

    Төлбөрийн журналын бичилт өөрөө үүснэ.

Нэхэмжлэх, төлбөр

Хэн хэдийг төлөөгүйг нэг харцаар

Нэхэмжлэх бүрийн төлөв, үлдэгдэл, хугацаа хэтрэлтийг жагсаалтаас харна.

  • Нэхэмжлэх дээрх QR кодоор харилцагч QPay-ээр төлнө
  • Хэсэгчилсэн төлбөрийг бүртгэж, үлдэгдлийг тооцно
  • Авлагын насжилтын тайлангаар хугацаа хэтэрснийг ялгана
Дэлгэрэнгүй
Авлагын төлөвийн үзүүлэлтүүд

Нягтлан бодох бүртгэл

Төлбөр орж ирмэгц журнал өөрөө үүснэ

Төлбөрийн бичилт автоматаар үүсч, тайлант үеийн хаалт бүртгэлийг тань хамгаална.

  • Гүйлгээ баланс, ерөнхий дэвтэр, санхүүгийн байдал, орлого үр дүнгийн тайлан гаргана
  • Гадаад валютын үлдэгдлийг сар бүр дахин үнэлнэ
  • Хаасан үеийг зөвхөн эрхтэй хүн дахин нээнэ
Дэлгэрэнгүй
Журналын бичилтүүд

eBarimt, QPay

Монголын төлбөр, татварын системтэй холбогдсон

Нэхэмжлэх бүрэн төлөгдмөгц eBarimt-ын баримт автоматаар гарна.

  • Байгууллагын төлбөрт байгууллагын баримт гаргана
  • НӨАТ-аас чөлөөлөгдөх бараа, үйлчилгээний баримтыг тохиргоогоор асаана
  • Банкны данстай холбож, үлдэгдэл, хуулгаа харна (тохиргоогоор асаана)
Дэлгэрэнгүй
eBarimt-ын баримт: ДДТД, сугалааны дугаар, QR код

Go.NEXT платформ дээр

Бүх модульд нэг суурь

Эдгээр боломж танай сонгосон модуль бүрт ажиллана.

AI туслах

Асуултад таны эрхийн хүрээнд хариулна. Тохиргоогоор асаана.

Дэлгэрэнгүй
Ажлын урсгалын засварлагч: ноорог, батлах, илгээсэн, төлөгдсөн төлөв

Ажлын урсгал

Батлах шат, батлагчийг өөрөө тохируулна.

Дэлгэрэнгүй
Хяналтын самбарын үзүүлэлтүүд

Хяналтын самбар

Үзүүлэлтээ нэг дэлгэцэд цуглуулна.

Дэлгэрэнгүй
Мэдэгдлийн жагсаалт

Мэдэгдэл

Систем дотор болон имэйлээр цагт нь мэдэгдэнэ.

Дэлгэрэнгүй

Файл

Word, Excel-ийг хөтөч дотор засна.

Дэлгэрэнгүй
Үүрэг, эрхийн матриц

Эрх, хандалт

Хэн юуг харахыг эрхээр тогтооно.

Дэлгэрэнгүй

Түгээмэл асуулт

Өөр асуулт байвал бидэнтэй холбогдоорой.

eBarimt-ын баримт автоматаар гарах уу?

Тийм. Нэхэмжлэх бүрэн төлөгдмөгц систем баримтыг гаргана. Танай eBarimt-ын тохиргоо шаардлагатай.

Ямар төлбөрийн суваг дэмжих вэ?

QPay-ээр онлайн төлбөр авна. Бэлэн мөнгө, шилжүүлгийн төлбөрийг та системд бүртгэнэ.

Гадаад валютаар нэхэмжилж болох уу?

Болно. Нэхэмжлэх валют, ханш, төгрөгт шилжүүлсэн дүнгээ хадгална. Ханшийг та оруулна.

Санхүүгийн урсгалаа нэг системд нэгтгэе

Демо үзүүлж, танай нэхэмжлэх, төлбөрийн урсгалыг хамт зураглана.