Үндсэн агуулга руу
Go.NEXT
Бүтээгдэхүүн
Демо хүсэх

Байгууллага › Хурал, үүрэг даалгавар

Хурлаас гарсан шийдвэр биелэх хүртэл нэг системд

Та хурлаа төлөвлөж, хөтөлж, тэмдэглэлээ гаргана. Хурлаас гарсан даалгавар бүр хариуцагч, хугацаатай болж, биелтлээ хянагдана.

Хурал төлөвлөнө

Хэлэлцэх асуудал, оролцогч, өрөө, онлайн холбоосоо нэг маягтад бэлтгэж зарлана.

Завтай цаг олно

Заавал оролцох хүмүүс болон өрөө нэгэн зэрэг завтай цагийг систем санал болгоно.

Өрөө давхцахгүй

Нэг өрөөг нэг цагт хоёр хуралд захиалахыг систем зөвшөөрөхгүй.

Урилга, сануулга

Урилга имэйлээр хуанлийн файлтай очно. Хурал эхлэхээс өмнө систем сануулна.

Ирц, шийдвэр

Ирцийг гараар эсвэл QR кодоор бүртгэж, шийдвэрийг хурал дээр нь бичнэ.

Биелэлтийн тайлан

Даалгаврын биелэлт, хурлын ирц, өрөөний ашиглалтыг Excel, PDF-ээр гаргана.

Хөтлөх

Хурлыг нэг дэлгэцээс хөтөлнө

Нарийн бичиг хэлэлцэх асуудлаар дараалан алхаж, ирц, шийдвэрийг явцад нь бүртгэнэ. Шийдвэрээс шууд үүрэг даалгавар өгнө.

  • Оролцогч дэлгэц дээрх QR кодыг уншуулж ирцээ өөрөө бүртгүүлнэ
  • Асуудал бүрийг хэлэлцэж эхэлсэн, дууссан цаг бүртгэгдэнэ
  • Хурал хаагдсаны дараа шийдвэрийг хэн ч өөрчлөхгүй

Тэмдэглэл

Тэмдэглэлийг даргалагч баталгаажуулж хаана

Ирц, хэлэлцсэн асуудал, шийдвэр тэмдэглэлд бүртгэлээс өөрөө орно. Нарийн бичиг үлдсэнийг нь бичээд даргалагчид хянуулна.

  • Тэмдэглэлийг Word, PDF хэлбэрээр гаргана
  • Хурлын төрөл бүрт өөрийн Word загварыг тохируулна
  • Баталгаажсан тэмдэглэл түгжигдэж, дугаартайгаа оролцогчдод тараагдана

Үүрэг даалгавар

Даалгавар бүр нэг хариуцагч, нэг хугацаатай

Хариуцагч, хамтран гүйцэтгэгч, хянагчийг томилж, хугацааг ажлын өдрөөр тооцно. Хариуцагч явцаа тайлагнаж, ажлаа хүлээлгэн өгнө.

  • Хугацаа сунгуулах хүсэлтийг хянагч шийднэ
  • Хянагч ажлыг хүлээн авах эсвэл засуулахаар буцаана
  • Хугацаа хэтэрвэл систем хариуцагчийн удирдлагад мэдэгдэнэ

Хяналт

Удирдлага биелэлтийг нэгж, сараар харна

Нэгж бүрийн даалгаврын биелэлт сараар өнгөт хүснэгтэд гарна. Нүдэн дээр дарахад тэр сарын даалгаврууд нээгдэнэ.

  • Хугацаа хэтэрсэн даалгаврыг тусгайлан тэмдэглэнэ
  • Хурлын ирц, өрөөний ашиглалтын тайлан гаргана
  • Хяналтын самбарт хурал, даалгаврын үзүүлэлт нэмнэ

Төлөвлөхөөс биелэлт хүртэл

  1. Төлөвлөх

    Асуудал, оролцогч, өрөөгөө сонгоод зарлана.

  2. Хөтлөх

    Ирц, шийдвэрийг хурал дээр нь бүртгэнэ.

  3. Тэмдэглэх

    Даргалагч баталгаажуулж, оролцогчдод тараана.

  4. Хянах

    Даалгаврын биелэлтийг хянагч хүлээн авна.

Нэмэлт боломж

Байгууллагынхаа журмаар нэмнэ

Онлайн хурал

Хурлыг Go.NEXT-ийн онлайн өрөөнд эсвэл өөр програмын холбоосоор хийнэ. Онлайн өрөөг тохиргоогоор асаана.

Дэлгэрэнгүй

Гадны зочин

Системд бүртгэлгүй зочин имэйлээр урилга авч, холбоосоор хариу өгнө. Тохиргоогоор асаана.

Санал хураалт

Оролцогч бүр нэг удаа санал өгнө, эсвэл нарийн бичиг тоог нь оруулна. Тохиргоогоор асаана.

Хуанли холбох

Хувийн холбоосоор таны хурлууд өөрийн хуанлид харагдана. Тохиргоогоор асаана.

Албан дугаар

Тэмдэглэлийг албан хэргийн бүртгэлийн дэвтрээр дугаарлана. Тохиргоогоор асаана.

Дэлгэрэнгүй

Гүйцэтгэлийн тайлан

Хүлээн авсан даалгавар албан хаагчийн гүйцэтгэлийн тайланд санал болж очно. Тохиргоогоор асаана.

Дэлгэрэнгүй

Go.NEXT платформ дээр

Бүх модульд нэг суурь

Эдгээр боломж танай сонгосон модуль бүрт ажиллана.

AI туслах

Асуултад таны эрхийн хүрээнд хариулна. Тохиргоогоор асаана.

Дэлгэрэнгүй
Ажлын урсгалын засварлагч: ноорог, батлах, илгээсэн, төлөгдсөн төлөв

Ажлын урсгал

Батлах шат, батлагчийг өөрөө тохируулна.

Дэлгэрэнгүй
Хяналтын самбарын үзүүлэлтүүд

Хяналтын самбар

Үзүүлэлтээ нэг дэлгэцэд цуглуулна.

Дэлгэрэнгүй
Мэдэгдлийн жагсаалт

Мэдэгдэл

Систем дотор болон имэйлээр цагт нь мэдэгдэнэ.

Дэлгэрэнгүй

Файл

Word, Excel-ийг хөтөч дотор засна.

Дэлгэрэнгүй
Үүрэг, эрхийн матриц

Эрх, хандалт

Хэн юуг харахыг эрхээр тогтооно.

Дэлгэрэнгүй

Түгээмэл асуулт

Өөр асуулт байвал бидэнтэй холбогдоорой.

Хувийн хэвшилд тохирох уу?

Тийм. Хурал, тэмдэглэл, даалгавар төрийн болон хувийн байгууллагад адил ажиллана. Албан дугаарлалт зэрэг төрийн байгууллагын шаардлагыг тохиргоогоор нэмнэ.

Хурал бүрт тэмдэглэл заавал хөтлөх үү?

Үгүй. Хурлын төрөл бүрт тэмдэглэл шаардах эсэхийг та өөрөө тохируулна.

Хурлаас гадуур даалгавар өгч болох уу?

Болно. Даалгаврыг хурлын шийдвэр, тушаал эсвэл шууд үүрэг болгон өгнө. Бүгд нэг жагсаалт, нэг тайланд орно.

Нууц хурал хийж болох уу?

Болно. Нууц хурлыг зөвхөн оролцогчид нь харна. Бусдад тайлан, даалгаврын жагсаалтад түүний нэр харагдахгүй.

Манай хуанлитай холбогдох уу?

Урилга хуанлийн (.ics) файлтай очно. Хувийн хуанлийн холбоосыг тохиргоогоор асаана. Хоёр талын шууд холболт одоогоор байхгүй.

Хурлын шийдвэрээ биелэлт хүртэл нь хянаж эхэлье

Демо үзүүлж, танай хурлын төрөл, даалгаврын урсгалыг хамт тохируулна.