Санхүү, борлуулалт › Харилцагч, гэрээ
Харилцагч бүрийн түүх, гэрээ нэг картад
Та байгууллага, хувь хүн харилцагчаа бүртгэж, хэлцэл, гэрээ, нэхэмжлэхийг нэг дороос хянана.
Байгууллага, хувь хүн
Регистр, НӨАТ төлөгч эсэх, салбар, хариуцагчийг бүртгэнэ.
Холбоо барих хүмүүс
Харилцагч бүрийн холбоо барих хүмүүсийг хөтөлнө.
Харилцааны түүх
Утас, уулзалт, тэмдэглэл, даалгаврыг түүхэнд бүртгэнэ.
Хэлцлийн самбар
Хэлцлийг шатаар нь чирж, шат бүрийн магадлалыг тохируулна.
Гэрээ
Гэрээний дүн, валют, хугацаа, үе шатыг хөтөлнө.
Дуусах хугацаа
30 хоногийн дотор дуусах гэрээг жагсаалтад тодруулна.
Хэлцэл
Хэлцэл бүр аль шатандаа байгааг харна
Хэд хэдэн борлуулалтын урсгал үүсгэж, шат бүрийн ялах магадлалыг тохируулна.
- Хэлцлийг самбар дээр чирж шатыг нь солино
- Нээлттэй хэлцлийн тоог хяналтын самбарт харуулна
- Хэлцлийн эх сурвалж, ач холбогдлыг бүртгэнэ
Гэрээ
Гэрээ бүр батлалттай, хугацаатай
Гэрээ танай ажлын урсгалаар батлагдаж, хугацаа дуусахад систем өөрөө дуусгавар болгоно.
- Гэрээний төрлийг админ (систем хариуцсан ажилтан) өөрөө тохируулна
- Үе шат бүрийн хугацаа, дүнг хөтөлнө
- Гэрээнд холбогдох файлаа хавсаргана
Go.NEXT платформ дээр
Бүх модульд нэг суурь
Эдгээр боломж танай сонгосон модуль бүрт ажиллана.
Түгээмэл асуулт
Өөр асуулт байвал бидэнтэй холбогдоорой.
Харилцагч нэхэмжлэхээ өөрөө харж болох уу?
Болно. Харилцагч «Миний нэхэмжлэх» хуудаснаас нэхэмжлэхээ хараад QPay-ээр төлнө.
Хэлцлийн хэсэггүйгээр зөвхөн харилцагчийн бүртгэл ашиглаж болох уу?
Болно. Танай хүсэлтээр бид хэлцлийн хэсгийг унтраана. Цэс, самбар нь нуугдана.
Харилцагчийн бүртгэлээ нэг дор төвлөрүүлье
Демо үзүүлж, танай борлуулалтын урсгалыг хамт зураглана.